Нийтлэл23 минутын өмнө
Нийтлэл23 минутын өмнө
-Ерөнхийлөгч Н.Учралаар Х.Баттулгад УИХ-ын гишүүнээсээ түдгэлз гэж хэлүүлэв үү-
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр өрөөндөө мэдээлэл хийж, хотын дарга асан Х.Нямбаатарын Канадаас хийж буй мэдэгдэл, дэлгэж буй баримтууд, сөрөг хүчний шаардлагатай холбоотойгоор хууль хяналдтын байгууллагад хугацаатай үүрэг өгнө гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл түүний мэдэгдлээс “Ерөнхийлөгч иргэн болж байгаад шалгуулж нэр төрөө сэргээлгэе гэсэн нь улс төрийн шинэ соёл, зөв жишгийг тогтоож байгааг дэмжиж байна. Гэхдээ асуудлыг шалгахдаа хүний өөрийн гэхгүй бүгдийг нь шалгах ёстой. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн ард нуугдах ёсгүй” араас нь “Гашуунсухайтын төмөр зам, өнөөдөр үүсээд буй улс төрийн нөхцөл байдал Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй” гэсэн нь анхаарал татлаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулахтай холбоотой зөвлөмж ҮАБЗ-өөс гарч байх үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нар ажиллаж байсан.
Дээрх хүмүүсээс Г.Занданшатар өдгөө албан тушаалгүй байгаа. У.Хүрэлсүх албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн. Харин Х.Баттулга УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Энэ нь Н.Учралын “Иргэн болж байгаад шалгуулах нь зөв”, “Хүний өөрийнгүй бүгдийг нь шалгах ёстой, УИХ-ын бүрэн эрхийн ард нуугдах ёстой” гэсэн үгс чухам Х.Баттулга руу чиглэсэн нь тодорхой байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн чөлөөлөгдсөн шалтгаан нь нэгэн цагт үй зайгүй холбоотой байгаад хожим зам салсан гэгддэг Х.Баттулгатай тэмцлийн нэгэн шинэ үе шатны эхлэл байсан нь тодорхой болж байна. Харин Х.Баттулга дуудлагыг хүлээж авч, бүрэн эрхээсээ түдгэлзэх эсэх нь анхаарал татаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 10, 2026

November 9, 2026

November 5, 2026