Мэдээ9 минутын өмнө
Мэдээ9 минутын өмнө
У.Отгонбаяр тэргүүтэй 24 УИХ-ын гишүүний өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг маргааш хэлэлцэнэ. Тус хуулийн төслөөр хаврын морин уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөх заалтуудыг тусгасан байна.
Эл асуудал эртнээс олон нийтийн маргаан дунд явж ирсэн бөгөөд хүний эрхийн зөрчил хэмээн зарим улс төрчид эсэргүүцээд байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн оны зарим статистик тоон мэдээллийг ГБХНХ-ын сайд Т.Аубакир мэдээлж байжээ.
Тэрбээр “Өнгөрсөн 2025 онд 12 мянган хүүхэд хурдан морь унаж уралдсанаас 343 хүүхэд мориноосоо унаж, 88 хүүхэд хөнгөн, таван хүүхэд хүнд гэмтэл авчээ. Хуулиараа 8 нас хүрээгүй хүүхдэд морь унуулах хориотой байдаг. Тиймээс унаач хүүхдийн эцэг, эхчүүд хариуцлагатай байх ёстой. Хамгаалах хэрэгсэл бүрэн байх, даатгалд хамрагдсан байх хэрэгтэй" гэж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026

November 18, 2026

November 18, 2026

November 18, 2026