Мэдээ1 цагийн өмнө
Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэн гадаад улс руу зугтаасан иргэнийг шилжүүлэн авчирлаа
Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдон Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г шилжүүлэн авчирлаа.
Түүнийг 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад шилжүүлэн авлаа. Уг этгээд нь 2022 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдож энэ онд гадаад улсад оргон зайлсан байна.
Шилжүүлэн авах ажиллагааг ЦЕГ-ын интерполын үндэсний төв товчоо Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн шалгах алба болон БНХАУ-ын интерполтой хамтран зохион байгуулжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






