Мэдээ11 минутын өмнө
"Өвлийн идэш-2026" мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдаа болно
Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, холбогдох хяналтын байгууллагууд хамтран "Өвлийн идэш-2026" мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 25-29-нд зохион байгуулах гэж байна.
Нийслэлийн хүн амын өвлийн идэшний хэрэгцээнд зориулж эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж буй юм.
Арга хэмжээнд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






