Мэдээ18 минутын өмнө
Мэдээ18 минутын өмнө
Эгийн голын усан цахилгаан станцын төсөл олон арван жил яригдсан ч хэрэгжиж чадаагүй гол шалтгаануудын нэг болох Монгол, Оросын талын байгаль орчны ойлголцлын асуудалд сүүлийн үед ахиц гарч, хамтарсан судалгааны ажил дуусч өнөөдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяад Оросын талын ШУА-ийн эрдэмтэд дүгнэлтийг хүлээлгэн өглөө.
Төслийн эдийн засаг, эрчим хүчний үр өгөөжөөс гадна Сэлэнгэ мөрний сав газар болон Байгаль нуурын экосистемд үзүүлэх болзошгүй нөлөөлөл нь олон жилийн турш маргаантай асуудал байсаар ирсэн. ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Александрович Козлов хэлэхдээ Эгийн голын усан цахилгаан станцыг улс төрчид олон жил ярьлаа одоо бид эрдэмтэн, судлаачдынхаа дүгнэлт, байр суурийг сонсож, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргая хэмээн чухал байр суурь илэрхийлж байжээ.
Харин 2024 оноос энэ асуудлыг хоёр улсын шууд яриа хэлэлцээ, хамтарсан судалгааны түвшинд ахиулахад тодорхой алхмууд хийгдэж Монгол Улсын Засгийн газар 2024 оны наймдугаар сарын 14-нд Эгийн голын УЦС-ын төслийг гацаанаас гаргах үүрэг даалгаврыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад өгснөөр Монголын тал ОХУ-ын талтай байнгын харилцаа тогтоон хамтран ажиллаж эхлэв. Үүнээс 20 хоногийн дараа хоёр улсын Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нар Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурснаар Эгийн голын төслийн хүрээнд байгаль орчинд болзошгүй нөлөөллийг судлах хоёр улсын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан өнөөдрийн дүгнэлтэд хүрэх алхам тавигджээ.
Ийнхүү олон жил улс төр, дипломат болон байгаль орчны маргаан дагуулж ирсэн асуудлыг хоёр байр сууриас хамтарч судлах, шинжлэх ухааны үндэслэлээр шийдэх шатанд шилжүүлсэн нь төслийн хувьд чухал ахиц болсон.
Өнөөдөр Эгийн голын УЦС-ын асуудал зөвхөн цахилгаан станц барих асуудал дахин нэг алхмаар урагшиллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026

November 20, 2026