Нийтлэл1 цаг 3 минутын өмнө
Нийтлэл1 цаг 3 минутын өмнө
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас Боловсролын ерөнхий газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 198 тэрбум 307 сая төгрөгийн зөрчил илэрчээ.
Тодруулбал Төсвийн тухай хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8 заалт болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх гэж тус тус заасан заалтуудыг зөрчсөн байна.
Үүнтэй холбогдуулан Үндэсний аудитын газраас төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн удирдлага, хяналт, тайлагналын тогтолцоо хангалтгүй байгаа зөрчлийг арилгаж, санхүүгийн үйл ажиллагаанд гарч буй зөрчлийг дотоод хяналтыг сайжруулах замаар 20-оос доошгүй хувиар бууруулж, биелэлтийг 2026 оны 12-р сарын 01-ний өдрийн дотор ҮАГ-т ирүүлэх, цаашид зөрчил давтан гаргахгүй байж, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг тухайн үеийн Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт даалгаж байжээ.

Түүнчлэн 72 тэрбум 223 сая төгрөгийн 37 төсөл, арга хэмжээ хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай, өмнөх оны зөрчил мөн давтар гарсан талаар ҮАГ-ын албан шаардлагад дурдагджээ. Үүнээс БЕГ-ын даргын хяналт тавих 45 тэрбум 240 саяын 25 төсөл байгаа аж. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, харьяа 231 байгууллага, 2 тэрбум 726 сая төгрөгийг зарцуулсан байна.
Сануулахад одоо Боловсролын яамны ТНБД-аар ажиллаж байгаа Т.Ням-Очир нь 2022 оноос Боловсролын ерөнхий газрын даргаар өнгөрсөн дөрөвдүгээр сарыг хүртэл ажиллаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 22, 2026

November 20, 2026

November 18, 2026