Мэдээ2 цаг 50 минутын өмнө
Бангкокийн нисэх буудалд хулгай хийдэг монгол эмэгтэйг барьжээ
Тайландын цагдаа нар Бангкок дахь Суварнабуми олон улсын нисэх буудлаас жуулчны эд зүйл хулгайлсан эмэгтэйг барьжээ. Эмэгтэй нь 51 настай, монгол улсын иргэн байсан гэж тус улсын хэвлэлд мэдээлж байна.
Гэмт этгээд өмнө нь жуулчдын эд зүйлс хулгайлсан байж болзошгүй үндэслэлээр хуулийнхны хараанд өртөөд байсан бөгөөд цагдаа нар долоо хоног орчим мөрдсөний эцэст өнгөрсөн бямба гарагт баривчилсан байна. Тодруулбал, энэ сарын 17-ноос 20-ны хооронд Суварнабуми нисэх буудалд гарсан япон, хятад жуулчнаас эд зүйл хулгайлсан хэрэгт сэжиглэгдээд байжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






