Мэдээ3 цаг 26 минутын өмнө
Мэдээ3 цаг 26 минутын өмнө
Технологийн аварга компани “Nvidia” Женсен Хуангийг гүйцэтгэх захирлаараа буцаан томиллоо. Энэхүү томилгооны дараа тус компанийн хувьцааны ханш огцом өсөж, компанийн үнэлгээ нэг их наяд ам.доллараар нэмэгдсэн байна.
Женсен Хуанг нь “Хятадын тагнуул байж болзошгүй” гэж сэжиглэгдсэн эмэгтэйтэй янаг амрагийн харилцаатай байсан нь илчлэгдэж, улмаар өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрөн “Nvidia”-гийн гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгч байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хүртэл оролцсон хоёр долоо хоногийн үйл явцын үр дүнд албан тушаалдаа эргүүлэн томилогдож байна.
Түүний томилгооны мэдээлэл олон нийтцэд цацагдсаны дараа “Nvidia”-гийн хувьцаа 31 гаруй хувиар өссөн нь хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлж, технологийн салбарын хувьцаанууд голлох үүрэгтэй “Nasdaq” индекс 6.5 хувиар, S&P 500 индекс 4.75 хувиар тус тус өсөөд байна.
Nvidia-гийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс даваа гарагт /Монголын цагаар мягмар гарагт/ хийсэн мэдэгдлийн дараа бусад чип үйлдвэрлэгч компанийн хувьцаанууд ч мөн огцом өссөн. Тухайлбал, “Micron Technology” компанийн хувьцаа 19 хувиар, AMD компанийн хувьцаа бараг 7 хувиар тус тус өсжээ.
Мөн Tesla компанийн хувьцаа бараг 11.5, “Amazon”-ы 3.5, “Microsoft”-ынх 2.0 хувиас бага хэмжээгээр тус, тус өссөн байна.
Эдгээр компанийн хувьцаа Женсен Хуангийн дуулианаар бүгд адилхан их, бага хэмжээгээр унасан нь нэгд, Женсен Хуангийн тагнуул байж болзошгүй эмэгтэйтэй холбогдсон дуулиан, хоёрт, Ардчилсан нам завсраын сонгуульд ялалт байгуулсан нь хиймэл оюун ухааны (AI) салбарт илүү хатуу зохицуулалт орж ирж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэнтэй холбоотой юм.
“Nvidia”-гийн хувьцааны ханш ийнхүү огцом өсөж, зах зээлийн үнэлгээг нь дахин 4 их наяд ам.долларын түвшинд дөхүүлсэн хэдий ч тус компанийн хувьцааны үнэ нэг сарын өмнөхтэй харьцуулахад одоо ч 21 орчим хувиар доогуур хэвээр байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 23, 2026

November 23, 2026

November 23, 2026

November 20, 2026