Мэдээ4 цаг 12 минутын өмнө
Мэдээ4 цаг 12 минутын өмнө
2026 оны 11-р сарын 28-нөөс 2026 оны 12-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-29-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн зарим, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 29-ний өдөр Ховдын өмнөд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 29-30-нд шилжих шөнө Төв, Хэнтий, Дорнодын хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 30-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнодын зарим, Хэнтийн хойд сумдын нутгаар, 12-р сарын 01-нд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар, 02-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи 29, 30-нд нутгийн зарим газраар, 12 сарын 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25..-30 градус, Хангай градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -12..-17 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026