Мэдээ3 цаг 27 минутын өмнө
МАРТАХ ЁСГҮЙ: Улаанбаатарын утаа, төрийн хүнд суртлын талаар дэлхий шуугидаг байв
Одоогоос хэдхэн жилийн өмнө утаа улаанбаатарчуудын толгойны өвчин болж, Монгол төдийгүй олон улсын хувьд сонирхолтой судлагдахуун болж байлаа. Улаанбаатар өвөлдөө өтгөн утаанд алга болдог байсан тэр үед буюу есөн жилийн өмнө гаднын хэвлэлээр байсгээд л Улаанбаатарын утааны талаар нийтлэл бичигдэж, олон улсын хамтын нийгэмлэгүүд Монголд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтнууддаа утааны улиралд хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаар /тусгай сайн чанарын маск зүүх гм/ журам гаргаж, ягштал мөрдөхийг анхааруулдаг байв.
Тэр үед буюу есөн жилийн өмнө Ирландын irishtimes.com цахим сонинд “Цэлмэг тэнгэрийн орон” утаанд боомилогджээ” /https://www.irishtimes.com/news/world/asia-pacific/mongolia-s-deadly-air-pollution-chokes-the-land-of-eternal-blue-sky-1.3273229/ гэсэн утга бүхий гарчигтай нийтлэл гарч, Монгол Улсын Засгийн газрыг хэрхэн дэлхийн шившиг болгож байсныг уншигчдадаа хүргэж байна.

Нийтлэлд Монгол Улсын хүн амын хэт төвлөрөл, хөдөөгөөс хот чиглэсэн нүүдэл, хүн амын ядуурал зэргээс гадна Улаанбаатарын утаа, тэр нь хүмиүүсийг хэрхэн үхэлд хүргэж байгаа, гэвч төр нь утааг бууруулах талаар хүчин чармайлт гаргахгүй байгаа талаар нүдэнд харагдтал зураглаад, төрийн зүгээс энэ байдалтай тэмцэж, иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах сонирхол үгүй байгааг шүүмжлсэн байсан юм.
Тухайн үед Засгийн газраас “Утааг бууруулах шинэ бүтээл оновчтой санал”-ын уралдаан зарлаж, Баяр Дээгий хэмээх залуу өөрийн бүтээлээрээ оролцон тэргүүн шагнал хүртсэн талаар бичжээ. Түүний хадам эгч, эгчийнх нь хадам аав уушигны хорт хавдраар нас барсан учир энэ асуудалд анхаарлаа хандуулж, утааг 80 хувь хүртэл бууруулах шинэ төсөл бэлтгэсэн байсан аж. Энэ ажилдаа хувиасаа 200 мянган ам.доллар зарцуулжээ.
Засгийн газраас уралдааны ялагчид хоёр сая ам.доллар олгохоор зарласан байсан учир төслөө амьдралд хэрэгжүүлэх нь гэж баярлаж байсан гэнэ. Гэтэл уралдаан дуусаад хэд хонож байтал албаны хүнээс захиа ирүүлсэн байна. Захидалд “Засгийн газарт мөнгө байхгүй учраас амалсан мөнгөө өгч чадахгүй нь, уучлаарай” гэж бичсэн байсан талаар өгүүлжээ.
Урам нь хугарсан залуу “Улаанбаатарын утааг 50 хувь бууруулахад Монгол Улс эрүүл мэндийн салбарын зардлаа 19-38 сая ам.доллараар хэмнэнэ гэсэн тооцоог Дэлхийн банкнаас хийсэн байдаг. Ийм байтал яагаад утааг бууруулахыг хүсэхгүй байгааг нь би ойлгоогүй” хэмээн ирланд сэтгүүлчид учирласан байх аж. Ирланд сэтгүүлч нутагтаа очоод Монгол хэмээх мөнх цэлмэг тэнгэрийн орныг хорт утаа боомилж байгаа, иргэд нь уушгины өвчнөөр үхэж байхад Засгийн газар нь утаа бууруулах уралдаанд түрүүлсэн төслөө хэрэгжүүлэхгүй, “Үхэж л байг” гээд орхиж байгаа агуулга бүхий нийтлэлийг бичиглэжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 28, 2026
“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр зам ашиглалтад орж, нийслэлийн төвөөр нүүрс тээвэрлэхгүй боллоо

November 27, 2026
Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

November 27, 2026
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй болно

November 27, 2026


