Мэдээ1 цаг 58 минутын өмнө
Бид “Жилд нэг сая жуулчин авах” мөрөөдөлдөө энэ жил хүрнэ
Монгол Улс “Жилд нэг сая жуулчин хүлээж авах” зорилт тавьсаар удаж байгаа билээ. Гэсэн ч биелэлт нь жилийн жилд 55-67 хувьтай гардаг байсан.
Тэгвэл дээрх зорилт энэ жил биелэх нь тодорхой болжээ. Энэ сарын 05-ны байдлаар манай улс 958,470 жуулчин хүлээж аваад байсан бөгөөд өдөрт 1500-2500 зочин тогтмол хүлээж авч байгаа хурдацаа хадгалбал энэ сарын сүүл гэхэд зорилт 100 хувь биелэхээр байна.
Аялал жуулчлалын салбар нь манай улсын хувьд уул уурхайн дараа орох ач холбогдолтой салбар бөгөөд эдийн засагт үзүүлэх жин нөлөөгөөрөө хөдөө аж ахуйн салбартай өрсөлддөг юм.
Монгол Улсад ирэх жуулчдын тоо нэмэгдсэнээр зочид буудал, нийтийн хоол, тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг салбарын орлогыг өсгөж, орон нутагт ажлын байр бий болгох нөлөөтэй юм.






