Мэдээ3 цаг 18 минутын өмнө
Кюүшюү башёг таван бөх долоон даваа, нэг унаатай тэргүүлж байна
Японы мэргэжлийн сүмо бөхийн оны сүүлийн тэмцээн Кюүшюү башёг найман өдрийн дараа ёкозүна Оносато, озэки Киришима, сэкивакэ Атамифүжи, Казахстаны бөх Кинбозан болон Вакамотахару нар долоон даваа, нэг унаатай тэргүүлж байна.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр Хакүнофүжид ялагдан дөрвөн даваа, дөрвөн унаатай боллоо. Мөн хамгийн ахмад бөх болох Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр таван даваатай болж, мэргэжлийн сүмогийн түүхэнд ялалтын тоогоороо зургадугаарт орж ирэв.
Өнөөдөр болох ес дэх өдрийн барилдаанд ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн тэргүүлэгч Атамифүжитэй оноолт таарсан бол ёкозүна Оносато Такеруфүжитэй барилдана.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






