Мэдээ5 цаг 7 минутын өмнө
Мэдээ5 цаг 7 минутын өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ сарын 19-ний өдөр Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Та 18-нд нь “Гэмт хэрэгтэй тэмцэнэ” гэж мэдэгдэл хийсэн байдаг. Таны тэмцэнэ гээд байгаа “Бодь” группын 110 сая ам.долларын хэрэг дотор Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхтэй холбоотой гэгдэж байгаа 25 сая ам.доллар бас багтаж байгаа, тийм үү.
20-нд та харин хууль зөрчсөнөө мэдсэн үү. Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслолд Ерөнхий сайд оролцдоггүй. Тэр тусмаа гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Та яагаад тэр ёслолд оролцсон бэ” гэж асуусан.
Ерөнхий сайд Н.Учрал түүний асуултад “Засгийн газар ёслолын албаараа дамжуулан тэр арга хэмжээг зохион байгуулсан. Надад та оролцох боломжтой гэж хэлсэн. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч тэр ёслолд оролцсон. Энэ бол надтай гэхээсээ Төрийн ёслолын албаны хариулах асуулт байна. “Хөтөлбөрийнхөө дагуу оролц” гэдэг шаардлага л тавьж байсан. Гэмт хэрэгтэй холбогдсон талаар баримт нотолгоо огтоосоо байхгүй. Самбар дээр нэг хүний зураг, тоо биччихээд тэр болгоноор нь яллаж болохгүй.
Ерөнхийлөгч зүгээр нэг зураг, мөнгөн дүн бичүүлснийхээ төлөө “Нэр төрөө сэргээнэ, шалгуулья” гээд албан тушаалаасаа татгалзаж байхад зарим нь үйл баримтаар тогтоогдчихоод байхад яагаад УИХ-ын гишүүнээсээ татгалзахгүй байгаа юм бэ. Энэ асуултыг иргэд биднээс асууж байна. Та нар шалгуулаач. Улс төр хийж болно. Хэтэрч болохгүй шүү дээ” гэлээ.
Л.Мөнхбаясгалан “Хуулийн байгууллага ажлаа хийж эхлээгүй байхад та яагаад нэг хүнийг өмөөрч байгаа юм бэ” гэв. Ерөнхий сайд Н.Учрал “Та шүүгч биш, би өмгөөлөгч биш. Ерөнхийлөгч нотлох баримт байхгүй байсан ч шалгуулья гэж байна. Би хариуцлагатайгаар хэлье. Шалгуулцгаа” гэж хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026

November 27, 2026