Мэдээ1 цаг 46 минутын өмнө
Э.Бат-Үүл: У.Хүрэлсүхэд оноо ч бий, алдаа ч бий...
Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн талаар сошиал хуудастаа бичжээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан хүмүүст оноо ч бий, алдаа ч бий. Сайн нь ч бий, муу нь ч байгаа л байх. Хүрэлсүхэд ч энэ хамаарна.
Гадаад бодлогоо тусгаар улсын тэргүүн шиг аваад явсан. Монголоо дэлхийн Монгол болгох ажлыг тууштай, өөрийн санаачилгатай өрнүүлсэн хүн. Өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн.
Харин дотоод бодлогодоо алдаа завхрал гаргасан байж мэднэ. Гэхдээ шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хэн нэгний үг яриагаар хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй. Хууль бусаар 'олон түмний шүүх' явуулж болохгүй.
Улстөрчид улстөрийн бодлогоороо хоорондоо маргах ёстой. Шүүхийн өмнүүр шүүгч, мөрдөн байцаагчийн урдуур мөрдөн байцаагч болох нь хатуу хориотой байсан.
Хүнийг эрх мэдэлтэй байхад нь бөгсийг нь үнсэж гүйх атлаа, эрх мэдэлгүй болсон үед нь хогийн сав болгодог бузар новшийн зангаа больцгоох хэрэгтэй!
Бид бүгд оноотой, алдаатай, сайтай, муутай, унаатай, босоотой явах тавилантай хүмүүн бөлгөө” хэмээн бичсэн байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






