Мэдээ4 цаг 44 минутын өмнө
Аргалийн тоо толгойг ОХУ-тай хамтарч тоолно
Монгол Улс, ОХУ энэ сард хил орчмын бүс нутагт амьдарч буй аргалиа хамтарч тоолохоор болжээ. Инэгснээр хоёр талд тус, тусдаа тоолох, улмаар тооллогоо нэгтгэхээр дахин тоолдог чирэгдсээр зайлсхийх юм байна.
"Хил дамнасан аргалийн популяци нь хоёр улсын хилээр хуваагдсан нутаг дэвсгэрт амьдарч байна. Ийм нөхцөлд нэн ховордсон энэ амьтныг судлах, хамгаалах ажлыг нэг улс дангаараа хийж чадахгүй" гэж Сайлюгем үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Денис Маликов хэлсэн байна.
Тооллого ОХУ-ын талд Алтайн Бүгд Найрамдах Улсын Сайлюгем нуруу мөн Чихачев, Өмнөд Чуйскийн нурууг хамрах бол Монголын байгаль хамгаалагчид өөрийн талд тооллого, ажиглалт хийх юм байна.
Тооллогыг ОХУ-ын талаас Сайлюгемскийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Алтайн байгалийн нөөц газар, Алтайн Бүгд Найрамдах Улсын Тусгай хамгаалалттай газрын захиргааны ажилтнууд, Монгол Улсаас Монгол Алтайн Тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтнүүд хариуцаж хийх юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






