Мэдээ1 цаг 57 минутын өмнө
Мэдээ1 цаг 57 минутын өмнө
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэдгээ албан ёсоор мэдэгсдэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрбээр, “Би Ерөнхийлөгчийн хийсэн мэдээллийг бүтэн үзээгүй учраас бүрэн анализ хийх боломж нь хомс байна. Энэ бол ардчиллын 35 жилийн түүхэнд анх удаа болж байгаа явдал. МАН-ын бүлгийн хурал одоо орох гэж байна. Бүлгийн хурлаас ямар байр суурь нэгтгэхийг мэдэхгүй байна.
Нэг талаасаа нийгэмд маш их эргэлзээтэй байдал төрчихлөө. Хотын дарга асан Х.Нямбаатарын лайваараа цензургүй маш олон асуудлыг иргэдэд түгээлээ. Иргэд ч түүнд итгэж байна. Ерөнхийлөгчийг бүрэн эрхээсээ татгалзаж, энэ асуудал руу орж байна уу гэж харж байна. Би Ерөнхийлөгчийг гадаад харилцаа чиглэл дээрээ онцгой сайн ажилласан гэж бодож байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026

November 17, 2026