Мэдээ2 цаг 8 минутын өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц бүхий онцгой хамгаалалттай газар барилга барих боломжтой болгочихсон хуулийг өөрчлөх ёстой
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлоос Усны тухай хуультай холбогдуулан байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, “Усны нөөц бүхий онцгой хамгаалалттай газарт барилга барих боломжтой болгосон хуулийг өөрчлөх ёстой. Хууль эрх зүйн орчных нь хамгаалалтын саадыг авчихсан байгааг л буцаагаад оруулж ирэх гэж байгаа юм.
Хамгийн наад захын жишээ нь “Туул голоо хамгаалъя” гэдэг хөдөлгөөний үеэр үүссэн усны нөөц ундарга болсон газраа л хамгаалах юм. Үерийн далангаа бариагүйгээс болоод барилга барьчихдаг. Гэтэл 2023 онд “Сэлбэ” голын дагуу үер болоход ямар олон айл эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Тэгэхээр зөвхөн усны нөөцөө хамгаалахаас гадна энэ мэт асуудлыг шийдэж байгаа гэсэн үг” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 5, 2026
П.Сайнзориг: Б.Мөнхсоёл нарын ХҮН намын гишүүд УЦС-ыг зогсоох эрсдэлтэй хуулийг өргөн барьж байна

November 5, 2026
Л.Мөнхбаясгалан: Өнөөдөр бид бензинд очерлож байгаа ч хэдэн жилийн дараа усан дээр дугаарлах вий

November 5, 2026
Ө.Шижир: Засгийн газар иргэд, УИХ, Ерөнхийлөгч гурвыг хуурчихлаа

November 5, 2026


