Мэдээ1 цаг 38 минутын өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй
Уул уурхайн компаниуд таван тонн усыг 1000 гаруй төгрөгөөр хэрэглэдэг гэсэн асуудал үүсээд буй. Үүн дээр ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Д.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр, “Усны тухай хуулийг би дэмжихгүй. Усны хэрэглээтэй холбоотой үйлдвэрийн хэрэглээ яригдаж эхэлнэ. Зөвхөн үйлдвэр гэхгүйгээр цаана нь мөн ундны устай холбоотой асуудлууд байгаа. Тиймээс үүнийг маш нухацтай авч үзэх ёстой.
Говийн бүсээс бусад бүсэд үйлдвэрлэлийн зориулалттайгаар ус ашиглах бололцоогүй болно. Миний авсан мэдээллээр Оюутолгой хэрэглэж байгаа усныхаа 90 гаруй хувийг дахин ашиглаж байгаа. Орчин үеийн технологи ашиглаж байгаа үйлдвэрүүд угаасаа усаа дахин ашиглаж байгаа.
Яагаад ийм хууль оруулж ирээд байгааг нь ойлгохгүй байна.
Усны хуулийг дэмжихгүй байлаа гээд уул уурхайн компаниудын лоббинд орчихлоо гэсэн үг биш. Нэг ч лоббичин надтай уулзаагүй. Эсэргүүцэж байгаа болгоныг нь лоббид орчихлоо гэж бодож байгаа бол нэг талаараа бүллидэж байгаа гэсэн үг шүү дээ” гэлээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 5, 2026
Ө.Шижир: Засгийн газар иргэд, УИХ, Ерөнхийлөгч гурваа хуурчихлаа

November 5, 2026
Б.Уянга: Бэлэн мөнгө тараахаас илүү алсыг харсан төлөвлөлт хийх ёстой

November 5, 2026
Б.Мөнхсоёл: Усны нөөц бүхий онцгой хамгаалалттай газар барилга барих боломжтой болгочихсон хуулийг өөрчлөх ёстой

November 5, 2026


