Мэдээ2 цаг 3 минутын өмнө
Мэдээ2 цаг 3 минутын өмнө
Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамираас шатахууны асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “2028 он гэхэд шатахууны нөөцийн савтай болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаад явж байгаа. Евро92 шатахууны үнэ бууруулахаар судалж байна. ААН-үүдтэй уулзана. Үүний дараагаар шийдвэр гаргана.
Энгийн АИ92 бензин хүний биед хамгийн хортой, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувийг эзэлж байгаа. Тиймээс цаашдаа энэ төрлийн шатахуунаас татгалзах нь зүйтэй.
Эргэлтийн хөрөнгийн зээл олгоно гэдэг маань ААН-үүдийг нөөцтэй болгохыг дэмжиж өгч байна. Дээрээс нь хүний эрүүл мэндэд хортой байгаа шатахууны хэрэглээг бууруулах зорилготойгоор эргээд евро92 бензиний хэрэглээг өсгөх зорилготой ажил хийгдэж байна гэсэн үг.
Монополын эсрэг газраас мэдэгдэл хийсэн. Хоёр жижиг ААН энгийн бензинийг евро92 хэмээн зарсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл батлагдаагүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026