Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагваас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Бид түлхэх шаардлагатай төслүүдээ яаралтай түлхээд, цаг хугацааны хувьд хойш нь татах шаардлагатай төслүүд байх юм бол нэмэлт зардал гаргахгүйгээр царцаах буюу түр зогсоох арга хэмжээг ач байгаа.
2027 оны төсөв бол тэр чигээрээ үр ашгийн эрэмбэ дээр суурилсан хуваарилалтууд байгаа. Тодруулбал түгжрэлийн эсрэг нэлээн томоохон төслүүдээ хөдөлгөе гэж бодож байна.
Нэгдүгээрт “sky shuttle” төсөл байна. Энэ нь Зунжингаас долоон буудал 32-ын тойрог хүртэл ТЭЗҮ хийгдэж, нарийвчилсан зураг төсөл хийгдээд дараагийн хөрөнгө оруулалтын асуудал руу орно. Гэхдээ энэ төслүүдийг төсөв дээр айхтар ачаалал өгөхгүйгээр хөрөнгө оруулалтын боломж бололцоог хайж хийнэ.
Хоёрдугаарт A-RT буюу дугуйтай галт тэрэг. Энэ нь тусгай зам барихгүйгээр зөвхөн депотой, 307 хүний суудалтай тээврийн хэрэгсэл юм. Үүнийг Энхтайваны өргөн чөлөө болон Архивын ерөнхий газраас 120 гэсэн трасс дээр судалгаа явж байна.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 10,000 хүртэлх айл өрхийг дулаалж, цахилгаан эх үүсвэртэй шинэ технологийн зуухаар хангана. Арилжааны банк, олон улсын байгууллагуудтай хамтран иргэдийн амьжиргаанд нийцсэн санхүүжилтийн шийдлийг боловсруулсан. Арваннэгдүгээр сарын 20-нд нийслэлчүүддээ танилцуулна.
Туулын хурдны замын мөнгөтэй холбоотой АТГ рүү албан тоот явуулсан. Одоо туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй. Туулын хурдны замын санхүүжилтээр хотоос баруун тийш гарах зам тавина. Бургас тасдах, байгаль орчныг сүйтгэхгүйгээр трассыг нь өөрчлөөд зам тавина гэсэн үг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026