Мэдээ3 цаг 3 минутын өмнө
Мэдээ3 цаг 3 минутын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын чуулганы хуралдаанаар 92 хувийн саналаа ажлаас нь чөлөөллөө. Уг асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр, “ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлнэ. Өөрөө хуулиа санаачилж, батална, хориг тавина. Энд хуулийн ямар нэгэн зөрчил үүсэхгүй. Эрх үүргийг нь зааж өгөхгүй. УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Бүрэн эрхээс тэрийг нь хэрэгжүүлээд, энийг нь хэрэгжүүлэхгүй гэсэн зүйл байхгүй.
Гадаад томилолтын шаардлага гарвал, явна. Монгол Улсын гадаад харилцаа гэх мэт чухал зүйлс зогсож болохгүй. Тийм эрсдэл гарч болохгүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026