Мэдээ3 цаг 10 минутын өмнө
Мэдээ3 цаг 10 минутын өмнө
УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцын гаргасан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Т.Жамбаажамц дарга ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр өргөдөл гаргасныг өмнө нь Эдийн засгийн байнгын хорооггор хэлэлэн дэмжээд байсан юм.
Улмаар уг асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулж, нууц санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй тул ажлаас нь чөлөөлсөнгүй.
Санал хураалтын дүн гарсны дараа УИХ-ын дарга С.Бямбацогт "ББСБ-ын зээлийн хүү жилийн 60%-д хүрч банк бусын мөнгө хүүлэлт иргэдийг сөхрөөж байгаа тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн ч гишүүд дэмжсэнгүй" гэсэн байна.
Т.Жамбаажамцыг УИХ чөлөөлсөн бол оронд нь “С.Бямбацогтын хүн” гэгддэг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүүг томилох асуудал улс төрийн хүрээнд яригдсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачихаад байхад чөлөөлөхгүй гэх эрх хаана ч хэнд ч байдаггүй юм, малууд аа??? Ямар боол биш дээ???

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026