Мэдээ1 цаг 42 минутын өмнө
Мэдээ1 цаг 42 минутын өмнө
Оюутолгойн ногдол ашгийн талаар УИХ-ын гишүүн С.Амарсайханаас тодрууллаа.
Тэрбээр “Оюутолгойн удирдлагууд нь хүртэл орлого байхгүй юм чинь бид юугаа өгөх вэ гэсэн байна лээ. Засгийн газар анхнаасаа хууль зөрчин 2027 оны төсөвтөө ногдол ашгаас суулгаж, иргэдээс хүчээр санал асуулга авсан.
Ногдол ашгийг иргэдэд өгнө, өгөхгүй гэж сэтгэл зүйгээр нь тоглож байна. Өнөөдөр эдийн засаг хүнд, цалин орлого нь хүрэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа энэ үед хамгийн хүнд ачааг үүрч байгаа хүмүүс бол иргэд. Тэгэхэд Монголын төр ингэж иргэдийнхээ сэтгэл зүйгээр тоглож болохгүй.
Нэгдмэл бодлоготой нэгдсэн нэг улс юм бол байр сууриа нэгтгэх ёстой. Өгч байгаа бол өгсөн шиг өг. Өгөхгүй гэж байгаа бол түүнийгээ тодорхой хэл. Өнөөдөр Засгийн газрын байр суурь нь ч тодорхойгүй байна.
Оюутолгойн ногдол ашиг нь хэзээ, хэдэн төгрөг орж ирэх юм. Түүний эдийн засгийн тооцоолол, үндэслэл, хэрхэн зарцуулах гээд бүх зүйлсийг тодорхой харуулахгүй зүгээр л сэтгэлийн хөөрлөөр хандаад байна шүү дээ.
Бэлнээр тараавал талх 10.000 төгрөг болно шүү гэж айлгаад л… Талх 10.000, эсвэл 2000-3000 байх уу гэдгийг удирдах нь Засгийн газрын үүрэг шүү дээ.
ОХУ-ын Элчин сайд нь шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа, Монгол Улсад хадгалах сав нь байхгүй байна гээд хэлчихлээ. Үүнийгээ Засгийн газар зохицуулахгүй инфляцад ниргүүлчхээд өнөөдөр талх 10.000 болно шүү гээд айлгаад сууж болохгүй.
Өнөө маргаашийнхаа амьдралыг яая гэсэн иргэддээ шилний цаанаас чихэр долоолгоод өгнө, өгөхгүй гээд байж болохгүй” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ноогдол ашигаа Ард түмэн авяа

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026

November 5, 2026