Мэдээ4 цаг 11 минутын өмнө
Дансаа бусдад бүү түрээслүүл
“Дансаа сард түрээслүүлээд мөнгө ол”, “Зүгээр л картаа өгөөд орлоготой бол” гэх зар цахимаар тархсаар байна.
Залилагч этгээдүүд иргэдээс залилсан мөнгөө бусдын дансаар дамжуулан гаргаж авдаг. Таны данс залилангийн хэрэгсэл болбол хариуцлагыг зөвхөн та хүлээнэ. Иймд иргэд та бүхэн гэмт этгээдүүдэд банкны хаяг болон хувийн мэдээллээ бүү ашиглуулаарай.
Санамж:
• Бусдад дансаа ашиглуулах нь эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болно.
• Данс, карт, интернэт банкны нууц үг, OTP кодоо хэнд ч бүү өг.
• “Амар хялбар орлого” амласан данс түрээсийн санал ирвэл цагдаад мэдээл.
• Оюутан, залуучууд та бүхэн хариуцлагатай, сонор сэрэмжтэй байна уу.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






