Мэдээ2 цаг 20 минутын өмнө
Сураггүй болсон хоёр иргэнийг автомашинтайгаа осолдсон байхад нь эсэн мэнд олжээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн "Хоёр мэлхийт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 123 км-т/ бага оврын ачааны автомашинтай зорчиж явсан хоёр хүн сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 01-ний 00.20 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, тус сумын Жаргалант хоёрдугаар багийн Засаг дарга нар Эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж, иргэн М /54 настай, эрэгтэй/, Б 40 настай, эрэгтэй/ нарыг анх алга болсон газраас нь хойд зүгт 60 км-т, тус сумын хоёрдугаар багийн "Хутаг уул" гэдэг газраас "Портер" загварын ачааны автомашин нь осолдож хажуу тийшээ харсан байдалтай байсныг энэ сарын 01-ний 08.30 цагт хоёр иргэнийг эсэн мэнд олж, автомашиныг татан босгож, иргэн М-д хүлээлгэн өгсөн байна. Хоёр иргэний биеийн байдал хэвийн гэв.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 2, 2026
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэрэгжиж эхэллээ

November 2, 2026
“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

October 31, 2026
Н.Булгантамир: Монгол орны усны нөөцийн хамгаалал, менежментийн асуудал

October 31, 2026


