Мэдээ1 цаг 22 минутын өмнө
Мэдээ1 цаг 22 минутын өмнө
“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргажээ.
Уул уурхайн төрийн өмчит компаниудын төвлөрүүлж буй орлого улсын төсөв болон Үндэсний баялгийн сангийн чухал эх үүсвэр болсоор байна. Төрийн өмчит уул уурхайн компаниуд 2026 онд улсын төсөвт нийт ₮1.5 их наяд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүнд ногдол ашиг болон Хуримтлалын сангийн хуримтлал багтаж байна.
Мөн тус нэгдлийн харьяа компаниуд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Энэ нь баялгийн үр өгөөж улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд илүү бодитоор хүрэх боломжийг нэмэгдүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026