Мэдээ2 цаг 40 минутын өмнө
“ТАШКЕНТ 2026”: Т.Ариунзаяа алтан медалтйн төлөө шалгарлаа
Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Т.Ариунзаяа алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Т.Ариунзаяа эхний тойрогт хийлсэн. Хоёрдугаар тойрогт Туркменистаны Медине Оразниязоваг, гуравдугаар тойрогт Узбекистаны Архионаа Мамадоваг, шөвгийн наймд Венесуэлийн Одрис Пачеког нэмэлт цагт, хагас шигшээд Хадижа Гадашоваг ялж аваргын төлөө барилдах эрхээ авав.
Манай бөх аваргын төлөө Киргизстаны Жанар Жолдошеватай барилдана.
Өнөөдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс 48 кг-ын жинд барилдсан Л.Булган хүрэл медалийн төлөө Бельгийн Майелис Дапатай барилдахаар болов. Энэ мөх эхний тойрогт манай ОУХМ Ж.Анужинг ялсан юм.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






