Мэдээ2 цаг 36 минутын өмнө
Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдсэн.
Харин үүний хариуд хотын дарга асан Х.Нямбаатар ийнхүү хэлжээ. Тэрбээр, “Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий, өөрөө ч сүүлд хэлсэн, "олон арга байгаа" гэж, түүний мөн чанар нь хууран мэхлэх.
Монголын ард түмнийг тэр олон удаа хуурсан. Албан тушаалаас зууралддаггүй өгөөд явчихдаг гэсэн мэх хэрэглэж эргэн ирэхдээ улам аймшигт мангас болон ирдэг. Одоо дахин түүнд хууртаж болохгүй. Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ. Дэглэмийн араа шүд бахь байдагтаа хэвээрээ байгаа. Энэ дэглэмийг нуран унатал Монголчууд бид улам илүү сонор сэрэмжтэй байж, галаа манах хэрэгтэй.
Хуваарийн дагуу ээлжит Лайв аа хийнэ” гэжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.






