Мэдээ1 цаг 42 минутын өмнө
Мэдээ1 цаг 42 минутын өмнө
2026 оны аравдугаар сарын 17-27-нд хилээр 10 гаруй сум тээвэрлэсэн хоёр Монгол жолооч БНХАУ-д саатуулагджээ.
Тодруулбал, “Хөшөөтөд гэрээгээр нүүрс тээвэрлэдэг хоёр жолооч БНХАУ-ын хилээр тээвэр хийх явцдаа калибр бууны 10-аас дээш сум тээвэрлэсэн байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан NewKhovd.mn сайт Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулга авчээ.
Тус газрын Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчимэг “Хятадын талаас энэ хуулийн хүрээнд явагдах асуудал учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн. БНХАУ-д саатуулагдан шалгагдаж байгаа Ховд аймгийн хоёр иргэний асуудал хоёр улсын Гадаад харилцааны яамны түвшинд яригдах асуудал болоод байна.
Одоохондоо БНХАУ руу албан ёсны хүсэлт өгөөгүй. Элчин сайдын яам руу ар гэрээс нь хандах чухал байна” хэмээн мэдээлэл өгчээ.
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу галт зэвсэг, сум, тэдгээрийн дагалдах хэрэгсэл болон галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ заавал тусгай зөвшөөрөл (лиценз) авах шаардлагатай байдаг. Үүнд хийн буу, ан агнуурын болон спорт, сургалтын зориулалттай зарим хэрэгсэл хамаардаг. Ийм төрлийн эд зүйлсийг зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлэх нь зөвхөн Монгол Улсад төдийгүй зорчиж буй улсын хууль тогтоомжоор эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох эрсдэлтэй бөгөөд хорих ял хүртэл оногдуулах боломжтой байдаг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026