К-поп3 цаг 2 минутын өмнө
Дуучин Хваса “Mama awards”-аас хоёр шагнал хүртжээ
Өмнөд Солонгосын MAMAMOO хамтлагийн гишүүн, соло уран бүтээлч Хваса 2026 оны “MAMA awards”-аас хоёр шагнал хүртэж, уран бүтээлийнхээ амжилтыг дахин баталлаа.
Тэрбээр “Best Vocal Performance – Solo” болон “Best Song Top 10” шагналыг “Good Goodbye” дуугаараа хүртсэн байна.
“Good Goodbye” нь 2025 оны аравдугаар сард цацагдсан бөгөөд Хвасагийн уран бүтээлийн карьер дахь онцлох дуунуудын нэг болсон юм. Тус дуу нь Солонгосын хөгжмийн гол чартуудыг тэргүүлж, нийт 750 удаагийн Perfect All-Kill (PAK) бүртгүүлсэн нь бүх цаг үеийн жагсаалтад өндөр байр эзлэх амжилт болжээ.
Хваса 2026 онд уран бүтээлийн идэвхтэй жил өнгөрүүлж, дөрөвдүгээр сард “So Cute” нэртэй дижитал синглээ гаргасан. Түүнчлэн оны эхээр анхны бие даасан тоглолтоо “Mi Casa” нэрээр зохион байгуулсан юм.
2026 оны MAMA Awards-ын тайзан дээр Хваса “So Cute” болон “Good Goodbye” дуунуудаа толилуулж, эрч хүчтэй үзүүлбэрээрээ үзэгчдийг байлдан дагуулсан байна. Шагналаа гардан авах үеэрээ Хваса энэ жилийн турш уран бүтээлийг нь дэмжсэн шүтэн бишрэгчид болон “Good Goodbye”-г бүтээхэд оролцсон бүх хүмүүст талархаж буйгаа илэрхийлжээ.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 24, 2026
Индонезичүүд BTS-ийн тоглолтод улсаараа бэлдэж байна

May 22, 2026
“Blackpink”-ийн Лиза хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дууг дуулжээ

May 13, 2026
“Blackpink”-ийн Женнигийн Австралийн дуучинтай хамтарсан уран бүтээл АНУ-ыг шуугиулж байна

April 22, 2026
