Мэдээ2 цаг 12 минутын өмнө
Мэдээ2 цаг 12 минутын өмнө
Хүн бүр амар амгалан, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
Монгол Улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийг ноцтой зөрчиж, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 7,911 гэмт хэрэг бүртгэгдэж, энэ төрлийн хүчирхийллийн улмаас 129 хүн амь насаа алдаж, 6,584 хүн гэмтжээ. Эдгээр тоон үзүүлэлт нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод шаардлагатай тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна.

Имарт нь 2023 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн үйл ажиллагаа, түр хамгаалах байрыг дэмжих, хүчирхийллийг даван туулагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг болон түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
Энэ удаад Имарт буюу Скай Хайпермаркет ХХК нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн түр хамгаалах байрны хүүхдийн өрөө болон сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг иж бүрэн засварлаж, тохижууллаа.

Ингэснээр хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай орчинд амрах, тоглох, суралцах, мөн сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах илүү таатай нөхцөл бүрдлээ.
Түр хамгаалах байр нь хүчирхийлэлд өртсөн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, айдас, дарамтгүй орчинд амрах, сэтгэл зүйн дэмжлэг авах, амьдралаа дахин төлөвлөх боломжийг бүрдүүлдэг хуульд заасан хамгааллын чухал үйлчилгээ юм.
1995 онд байгуулагдсан тус түр хамгаалах байр нь жил бүр 100 гаруй эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авч, шаардлагатай хамгаалал, тусламж, үйлчилгээг түр хугацаанд цогцоор нь үзүүлдэг.

Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд төр, хувийн хэвшил, иргэн бүрийн хамтын оролцоо, хариуцлага чухал юм.
Аюулгүй ирээдүйг хойч үедээ өвлүүлэхийн төлөө ХАМТДАА!
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026

November 4, 2026