Мэдээ2 цаг 23 минутын өмнө
Мэдээ2 цаг 23 минутын өмнө
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр У.Хүрэлсүхэд хандан хатуухан үгс хэлээд амжсан. Уг асуудалтай холбогдуулан түүний байр суурийг тодруулж хэсэг хором ярилцлаа.
Тэрбээр, “Миний мэдэхээр 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан шүү дээ. Тэр үеэс хойш надад хүндэтгэлийн л юм биш бол айдастай, хүмүүс айж хулгасан, эгцэлж харахгүй байгаа байдал ажиглагдсан.
Сая чуулган эхэлсний дараа би орсон. Уур амьсгал маш сонин байсан. Дарамттай, айдастай мэдрэмж төрсөн. Магадгүй миний үг айдсаа даван туулах үг байсан байж болох юм. Ийм орчинд ард түмнийг төлөөлнө гэж байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Ард түмний амьдралд түмэн асуудал буцалж байна. Өөрсдөө айдастай байж яаж ард түмний үгийг дамжуулах юм.
Эд нар чинь хамтдаа нэг кабинетэд байсан хүмүүс шүү дээ. Нэг нэгнийхээ буруу булхайгийн талаар ярьж байна шүү дээ. Энэ хүмүүсийн эрх мэдэл, хүрэх цар хүрээ энэ бүхэн юу байгаа вэ гэдгийг тэд маш сайн мэдэж байгаа. Надаас л тэнэг байв гэж дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч хэд хэдэн ноцтой зүйлийг хэлж байна. Энэ шувууг авчрах хэрэгтэй. Үндэсний эв нэгдлийг хагарган бутаргасан, Монгол Улсыг удирдагчгүй болголоо гэж байна. Зургаахан сарын дараа л бүрэн эрх нь дуусгавар болох байсан шүү дээ. Яагаад өмнө нь нэр төрөө сэргээлгэе гэж өөрийнхөө шийдвэрээр бууж байж гарцаагүй Х.Нямбаатарын үгнээс болоод ямар ч аргагүй байдалд орчихлоо гэдэг зүйл яриад байгааг нь ойлгохгүй байна.
Төрийн дайсан улсын дайсан нь ганцхан Х.Нямбаатар байсан юм шиг аашилж байна. Энэ хүмүүс чинь бүгд цуг ажиллаж байсан биз дээ. Бүх цаг үед нэг л хүнээр туг тахиад сурчихсан. За оръё гэхээрээ ирээд болилоо гэхээрээ гараад явчихдаг. Монголын төр тоглоом юм уу. Би хүнийг муу бол туйлын муу, сайн бол туйлын сайн гэж туйлширдаг хүн биш. Магадгүй, жинлүүрийн ордод төрсөнтэй минь холбоотой байх” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чи Оюунэрдэнэ,Нямбаатар 2-г илт хамгаалж ирсэн чинь үнэн.
ЛАЛАРЫН СДА ! НАРА

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026