Мэдээ4 цаг 32 минутын өмнө
Мэдээ4 цаг 32 минутын өмнө
БНСУ-ын Emart Inc. компанийн өөрийн брэнд болох No Brand нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, 2026 оны 11-р сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Эмералд резиденст дөрөв дэх салбараа нээхээр боллоо.
Скай Хайпермаркет ХХК болон Сото Капитал компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хэрэглэгчдэд чанартай боломжийн үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг илүү ойроос хүргэх шинэ боломжийг бүрдүүлж байна.
No Brand нь бүтээгдэхүүний чанар, хэрэглээний үнэ цэнийг эрхэмлэж, шаардлагагүй сав баглаа боодол, маркетингийн зардлыг бууруулах замаар хэрэглэгчдэд өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгодгоороо онцлогтой.
Тус брэндийн бүтээгдэхүүний нэр төрөлд шинэ жимс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүн, амттан, ундаа, ахуйн хэрэглээний бараа болон өдөр тутмын өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүн багтдаг. Ингэснээр хэрэглэгчдэд чанар, үнэ, хэрэглээний үнэ цэнийг хослуулсан ухаалаг сонголтыг санал болгож байна.
Баянзүрх дүүргийн Эмералд резиденст байрлах шинэ салбар нь ойр орчмын оршин суугчдад өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ нэг дороос, боломжийн үнээр худалдан авах тав тухтай орчныг бүрдүүлэх юм.
НЭЭЛТИЙН ТУСГАЙ БЭЛЭГТЭЙ ХУДАЛДАА
No Brand шинэ салбарынхаа нээлтийг тохиолдуулан "Анхны худалдан авагчдадаа" зориулсан тусгай бэлэгтэй худалдааг зохион байгуулна.
88,000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,000 хэрэглэгчид капсулан угаалгын шингэн бэлэглэнэ.
108,000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн эхний 1,500 хэрэглэгчид 150 литрийн багтаамжтай зориулалтын тор бэлэглэнэ.
Бэлэг нь хязгаартай тоо ширхэгтэй бөгөөд урамшууллын нөхцөлийн дагуу олгогдоно.
No Brand нь цаашид үе шаттайгаар өргөжиж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр хүргэх, тав тухтай худалдан авалтын орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллах болно.
САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ
Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 36-р хороо, Олимп хороолол, Хүннүгийн гудамж, 511/1-р байр, Эмералд резиденс.
Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 09:00–22:00
Нээлтийн өдөр: 2026 оны 11-р сарын 12-ны 11:40 цагаас.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.