Мэдээ1 цаг 15 минутын өмнө
Мэдээ1 цаг 15 минутын өмнө
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг яг одоо танилцуулж байна.
Тус хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Харин Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцож байна.

Хуралдааны үеэр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгасан талаар танилцуулж, тайланг хэлэлцүүлж байна.
Хохирлын тайланг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам” болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу боловсруулжээ.
Одоо үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хуулийн байгууллагад шилжүүлнэ.
Улмаар эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 13, 2026

November 12, 2026