Халуун сэдэв1 цаг 56 минутын өмнө
Халуун сэдэв1 цаг 56 минутын өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээ сэргээж, намаа цэвэрлэж авна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцохдоо хэлжээ. Энэ бол тэр улс төрөөс явахгүй харин ч Ерөнхийлөгчийн албанаасаа бууж байгаад “үзэлцэнэ” гэсэн үгэн доторх үг. Нэгэнт намын гишүүнчлэлээ сэргээсэн хүн сул гишүүн биш толгойд нь, тэргүүнд нь байхыг зорино. Өөрийнх нь үзэл санаанд гүн бат нот суусан Ардын намынхаа генсек, дарга хийж байсан түүнд хоёр дахь удаагаа намаа авах хүсэл бий юү гэвэл бий.
Түүний улс төрд оруулж ирсэн хүмүүс олон ч албан тушаалаас буусан хойно нь итгэж дагах нь хэд бол гэдгийг тэр энэ удаа дутуу тооцчих шиг боллоо. Улстөрчдийн хамгийн их хэлдэг, нөхцөл байдал амаргүй, эгзэгтэй үе ч таарчихлаа. Үүн дээр нэмээд өөрийнх нь хамгийн их ярьдаг, хэлдэг ард түмний дэмжлэг хэр байгаа бол.
Б.Бат-Эрдэнэ аварга төрийн наадамд завсаргүй 10 түрүүлсэн гэдэг шиг тэр 2016 оноос хойш завсаргүй 10 жил төрийн өндөр албан тушаал хашлаа. Энэ юуг хэлж байна гэхээр хэдий улс төрийн арвин туршлагатай ч “Ард түмэн намайг хамгаална” гэж байсан үеэс хойш олны хөлд орж амьдрал дунд бужигнаагүй, буцлаагүй учраас өөрийг нь хүрээлж буй улстөрчид чин үнэнчээр хандана гэж тооцсоноос үүдэж ийм шийдвэр гаргасан байх магадлал өндөр байна. Тэд албан тушаалд нь болж ойр байсан уу, эсвэл ач санаж, улс төрд ороход нь дэмжсэн гэх агуулгаар хүн ёсны харьцаа байсан уу гэдгийг одоо харах, үзэх цаг хугацааны мөчлөг дээр иржээ.
Яг ийм эгзэгтэй үед Ерөнхий сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “Энэ миний толгойлж байгаа нам. Би намын даргын хувьд өөрийн бодлоор ажиллана” гэх үг унагав. Засгийн газрын чөлөөлөх сайдууд тэр дундаа УИХ-ын гишүүн Х.Баттулга гишүүний бүрэн эрхийн дор нуугдалгүй чөлөөлөгдөөд шалгуулах ёстой гэх агуулга ярьж байснаа ийм үг унагасан нь санамсаргүй тохиолдол биш болов уу.
Н.Учралын хувьд богинохон хугацаанд УИХ-ын дарга хийж, Ерөнхий сайдаар томилогдоод долоон сар гаруйн нүүр үзэж байна. Намын даргаа ч аваад хагас жил болж байгаа энэ цаг хугацаандаа ядаж нэг сонгууль удирдаж оролцох хүсэл сонирхол бол бий. Одоогийн албан тушаалууд нь “ах” нарынхаа ялалтын гавьяагаар очиж суусан суудал учраас залуу хүн, улс төрд удаан явахаа бодсон ч 2027 оны Ерөнхийлөгчийн, бүр цаашлаад чадвал 2028 оны УИХ-ын сонгууль удирдаж оролцох сонирхол, амбиц хамгийн их бий. Энэ үед намын тамгыг өөр хүнд шилжүүлэх, цаашлаад Ерөнхий сайдын албаа өгөхгүйн тулд улс төрийн акц өрнүүлэх нь цаг хугацааны асуудал боллоо. Харин өнгөрсөн хугацаанд нам дотор багаа хэр зузаатгаж чадав, УИХ дотор хэр нөлөөтэй болж чадав гэдэг нь сонин. Ажил авсан цаг хугацаанаас харахаар, хүч нөлөө бага.
Нөгөө талд МАН-ын Бага хурал 489 гишүүнтэй. Бага хуралд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хүн хамгийн их байдаг. Энэ гишүүдийг хольж, сольж, Н.Учрал хүмүүсээ бүрэн байршуулж чадаагүй байсан. Ийм үед У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээ сэргээж байгаад нам дотроо цэвэрлэгээ хийнэ гэсэн нь МАН дотор, УИХ-ын түвшинд ч кнопоо дутуу тоолов уу гэж харагдаж буй юм. 2017 онд Ж.Эрдэнэбатаас Ерөнхий сайдын, М.Энхболдоос намын даргын тамга авах шиг амархан өрнөл, улс төр яг өнөөдрийн түвшинд өрнөхөөргүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдээрээ зайлаааааа монголоо удирдаж чадахгүй бүгд хулгайгаар тэрбумтан болох гэсэн хүмүүс л УИХ шуурч байна даа. Хөөрхий манай монгол улс, монгол иргэд яааж амьдарнаа цаашдаа хав харанхуй байна даа🥹 Save Mongolia
Одоо байр сууриа тавьж өгсөн нь дээрээ. Ард түмэн намайг мэднэ гэнэ. Тиймээ бид мэднэ, таньсан. Ямар сайн дэмжицгээж байлаа. Даанч итгэл даасангүй. Та бол УТ- д байх хүн биш байна.

November 18, 2026

November 17, 2026

November 17, 2026

November 15, 2026