Мэдээ1 цаг 51 минутын өмнө
Мэдээ1 цаг 51 минутын өмнө
Монгол Улсын иргэн 41 настай эмэгтэй 2025 оны долдугаар сард ОХУ-ын хилээр 250 мянган ам.доллар, 1.2 сая рубль оруулахыг завджээ. Эмэгтэй Хиагт хотын олон улсын автомашин шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэхийг завдсан бөгөөд валютаа чемоданд хийж, дээр нь эд зүйлс хийж далдалсан байсан гэж ОХУ-ын Буриадын БНУ-ын Прокурорын байгууллагын мэдээлэлд дурдсан байна.
Тодруулбал, 250 мянган ам.долларынхаа 200 мянгыг чемоданд далдалж, 50 мянгыг нь гэр бүлийн гишүүдийнхээ биед бага, багаар тараан байршуулсан байжээ.
Гаалийн ажилтнууд валютыг илрүүлсний дараа Буриадын БНУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд хураан авсан байна.
Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Буриадын БНУ-ын Хиагт хотын шүүхэд болж, хууль бусаар оруулахыг завдсан валютыг улсын орлого болгож, шүүгдэгчийг 16.9 сая рубль буюу 743 сая орчим төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ухаан нь ухна ишигнээс дор болцон маланбомбоо нь очиж очиж оросруу доллар авч ордог байнаа.Оростоо үлдээд дайнд яв малаа, Монголд ийм мангуунууд хэрэггүй

November 27, 2026

November 27, 2026

November 26, 2026

November 25, 2026