Оддын хувийн амьдрал3 цаг 6 минутын өмнө
Оддын хувийн амьдрал3 цаг 6 минутын өмнө
АНУ-д амьдарч буй ханхүү Харри өнгөрсөн наймдугаар сард гэнэт эхнэр хүүхдүүдийнхээ хамт төрсөн нутаг Их Британи руугаа буцсан билээ. Түүний энэхүү гэнэтийн нүүдлийг тухайн үед янз бүрээр таамаглаж байсан ч жинхэнэ шалтгаан тодорхой болоогүй.
Тэгвэл Page Six Харригийн нутаг буцсан жинхэнэ шалтгаан нь визний асуудал байсан гэж мэдээллээ.
Тодруулбал, Харригийн АНУ-д оршин суух зөвшөөрөл дууссан бөгөөд сунгах баталгаа байгаагүй тул нутаг буцсан гэж бичсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хунтайж Харри 2023 онд гаргасан "Spare" дурсамж номдоо залуу насандаа хэд, хэдэн төрлийн мансууруулах бодис хэрэглэж байсан тухайгаа илчилсэн байдаг. Харин тэрбээр АНУ руу нэвтрэх өргөдөл гаргахдаа энэ баримтыг мэдээлээгүй бөгөөд энэ нь ноцтой зөрчил гэж тооцогддог байна.
Өөрөөр хэлбэл, Харри гэр бүлээрээ Их Британи руу буцаж ирсэн нь виз сунгах асуудал байж магадгүй гэж “Page six” бичжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.