Мэдээ2 цаг 47 минутын өмнө
Мэдээ2 цаг 47 минутын өмнө
“Бодь”-ийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах бичигт 86 гишүүн гарын үсэг зурсан талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр ““Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигыг Бортээг шиг "гөлөг төөрүүлэлт 2" болгочихгүй шүү. Н.Номтойбаяр аа
Овоодоо Н.Номтойбаяр зургаан сарын дараа “Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барьсан байна.
Одоо хамтдаа үйлдлүүдийг нь нүд цавчилгүй ажиглацгаая.
Манай Н.Номтойбаяр “Бодь”-ийн асуудал дээр арай ч шахалт дарамтад ороод, эсвэл сая долларт худалдагдаад “Могой” шигээ цагариглаад хэвтчих хэмжээний улстөрч гэж бодохгүй байгаа.
Энэ удаа “Бодь”-ийн 110 сая долларын асуудал үнэн зөвөөрөө тогтоогдоно гэдэгт итгэж байна.
Тиймээс би сонсголд гэрчээр оролцоно. Харин чи өөр хүнээр сонсголоо хийлгэнэ гэж бултахгүй шүү Н.Номтойбаяр аа.
Миний бие “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлыг анх 2026.03.23-ны өдөр буюу найман сарын өмнө АТГ-т 4 цагийн туршид гэрчийн мэдүүлэг өгөхдөө холбогдох баримтуудыг ойлгомжтой тайлбарлаж, нотлох баримт болгон 4 цагийн бичлэгийг, тодруулга авах шаардлагатай нийт 42 хүний нэрсийн хамт гаргаж өгсөн болно.
Дөрвөн цагийн бичлэгийг прокурорын зөвшөөрөлтэй авч, нотлох баримт болгохыг зөвлөж байна.
“Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигын асуудлыг "Бортээг-2" буюу гөлөг төөрүүлэлт болгочихгүйн тулд дараах энгийн гурван зүйл дээр төвлөрч ажиллах шаардлагатай.
1. Гашуун сухайтыг Бодь Интернэшнл компанийн гүйцэтгэлээр хийлгүүлэх тухай 2019 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 05/05 тоот зөвлөмжийг нууцаас гаргаад, тэрийгээ пост болгоод олон нийтэд түгээчих!
Энэ зөвлөмж дээр хэн гарын үсэг зурсан, нууцалж шууд гэрээ байгуулсан хуулийн заалт зэрэг бүх зүйл маш тодорхой байгаа! Өөр хэрэгтэй, хэрэггүй олон бичиг гаргаж олон нийтийг төөрөгдүүлэх хэрэггүй!
2. “2019 оны 09 сарын 09 ны өдрийн Эрдэнэс тавантолгойн ХХК-ийн ТУЗ-ын хурлын 19-р тогтоолоор Бодь интершэншл ХХК-ийн данс руу 110 сая ам.доллар буюу 293,700,000,000,00 ( хоёр зуун ерэн гурван тэрбум, долоон зуун сая ) төгрөг шилжсэн. Энэ мөнгө одоо хаана байна байгаа вэ, бас яг юунд зарцуулагдсан бэ гэдгийг сонсголоор тогтоочих!
Хэрвээ дээрх үнийн дүн бүхий мөнгө Төмөр замд зарцуулагдаагүй бол хэн хэн авчирсаныг тогтоогоод улсыг хохиролгүй болгочих. Мөнгө мөртэй…
3. Манай Б.Энхбаярын хайгаад олохгүй гэж будилаад байгаа бэлэн мөнгө гаргасан Голомт финаншлийн дансыг нь 2022.12.18 ны өдөр АТГ олж тогтоогоод надад танилцуулж байсан юм.
Энэ өдрөөс хойш улс төрийн том зөрчил үүссэн дээ!
Л.Оюун-Эрдэнэ миний бие энэ тухай болон бусад олон асуудлаар сонсголд гэрчээр оролцож үнэн зөв мэдээллийг баримттай, нотолгоотой ярихаа үүгээр илэрхийлж байна.
Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ…
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 27, 2026

November 27, 2026

November 25, 2026

November 25, 2026