Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Мэдээ1 цаг 35 минутын өмнө
Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр 2027 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл сунгажээ.
Тус үзэсгэлэн нь социализмын үеийн Монголын нийгэм, ард иргэдийн ахуй амьдрал, тухайн цаг үеийн онцлогийг танин мэдүүлэх зорилготой юм. Үзэсгэлэнгээр дамжуулан үзэгчид өнгөрсөн үеийн Монголын нийгэм, амьдралын хэв маягтай танилцаж, түүхийн нэгэн үеийг эргэн харах боломжтой.
Монголын Үндэсний музейгээс уг үзэсгэлэнг зөвхөн өнгөрснийг дурсах бус, түүхээ танин мэдэж, түүнээс суралцах боломж хэмээн онцолжээ. Үзэсгэлэнгийн тасалбарын үнэ 10 мянган төгрөг бөгөөд 0-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Музей өвлийн цагийн хуваарийн дагуу мягмар гарагаас ням гараг хүртэл 09.00-18.00 цагийн хооронд ажиллаж, даваа гарагт амарна. Харин тасалбар түгээх цэг 16.30 цаг хүртэл ажиллана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 19, 2026

November 19, 2026

November 19, 2026

November 18, 2026