Оддын хувийн амьдрал5 цаг 32 минутын өмнө
“Дэлхийн хамгийн хөөрхөн охин” том болж, гэрлэжээ
Тилан Блондо гэдэг нэрийг мэдэхгүй хүн загварын ертөнцөд үгүй. Дөрвөн настайгаасаа л “Vogue Enfants” загварын сэтгүүлийн нүүрийг чимж, жинхэнэ мэргэжлийн фото модель болсон түүнийг нэгэн сэтгүүлээс “Дэлхийн хамгийн хөөрхөн охин”-оор тодруулж, энэ албан бус гуншин нь нэрийнх нь хуудас болсон юм. Тэгвэл Тилан Блондо эдүгээ том болж, 25 нас хүрчээ. Хувийн амьдралд нь ч том өөрчлөлт гарч, тэрбээр жүжигчин, дижей Бен Аттальтай өнгөрсөн хавар гэрлэсэн байна.

16-тайдаа загварын тайзнаа алхах эрхтэй болсон даруйдаа л Миланд Dolce & Gabbana, Нью Йоркт Tommy Hilfiger, Michael Kors-ын намар, өвлийн загварыг сурталчилж, Парист “Загварын долоо хоног”-т оролцож байсан тэрбээр одоо ч загварын карераа үргэлжүүүлж, Miu Miu, Dolce & Gabbana, L'Oréal Paris, Versace, Ralph Lauren, Hugo Boss зэрэг боэндүүдтэй хамтран ажиллаж байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



