Мэдээ3 цаг 57 минутын өмнө
Мэдээ3 цаг 57 минутын өмнө
Шадар сайд Т.Доржхандаас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Ерөнхийлөгчийн товын асуудлыг ирэх оны хоёр сард зохион байгуулах нь зүйтэй гэдэг зүйлийг яриад байна. Зарим нам нь бэлтгэлээ хангасан байж магадгүй байх. Аль нам нь бэлтгэл хангасанаас үл хамааран дараагийн Ерөнхийлөгч нь 2-6 сарын хооронд дөрвөн сарын хугацаанд үйл ажиллагаа явуулах юм уу.
Тиймээс Ерөнхийлөгчийн хуулийг засах хэрэгтэй. Энэ асуудал дээр ХҮН намын даргын хувьд хуульчтайгаа ярьж байгаад иргэний хувиар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргая гэдэг байр суурьтай байна.
Монголд том жижиг нам гэж байхгүй. Манай нам МАН, АН-аас том жижгээрээ дутахгүй. Бодлогоороо илүү гарна. Сонгуулийн тухай хуулинд заасан зүйл заалт чинь Үндсэн хууль зөрчөөд байгаа байхгүй юу. Тэгэхээр Үндсэн хуульдаа нийцүүлэх хэрэгтэй. Хуулийн залруулга хийх хэрэгтэй.
Улс төрийн сонгуулийг 2,3 сард хийгээд явах нь зохимжгүй байгаа юм. Аль нэг намд давуу тал битгий өгөөсэй гэж хүсэж байна. Сонгууль нээлттэй, бүгдэд ижилхэн боломж өгсөн байх хэрэгтэй байх” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026

November 25, 2026