Мэдээ2 цаг 29 минутын өмнө
Мэдээ2 цаг 29 минутын өмнө
Petition.parliament.mn нийтийн өргөдлийн цахим платформд иргэн Б.Болдбаатарын санаачлан байршуулсан “Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн алба хаагчийн хөрөнгийг хураах, 100 сая төгрөгөөс дээш бол бүх насаар нь хорих тухай” өргөдөл УИХ-аар хэлэлцэгдэхэд шаардлагатай 100,000 саналын босгыг давжээ.
Тодруулбал, уг өргөдөл өнгөрсөн аравдугаар сарын 09-ний 23.02 цагт тавигдсан бөгөөд энэ сарын 08-ны 23.02 цаг хүртэл 100,207 иргэн дэмжиж санал өгчээ.
Өргөдөл цахим системд тавигдсаны дараа иргэдийн гарын үсгийг төдий цуглуулахгүй байсан ч энэ сарын 3-наас хойших тав хоногт маш эрчимтэй нэмэгдэн 100,000 саналын босгыг давжээ.

Ингэснээр уг өргөдлийг УИХ албан ёсоор авч үзэж, холбогдох байнгын хороонд шилжүүлэн хэлэлцүүлэхээр болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026

November 9, 2026