Мэдээ1 цаг 59 минутын өмнө
Улаанбаатарт зургаан градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
05, 06-нд ихэнх нутгаар хүйтэн, говь, талын нутгаар салхитай байна.
11 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -11 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЛЭЭ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Санал болгох

November 4, 2026
Хууль зүй, дотоод хэргийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" болж байна

November 4, 2026
Хилээр бууны сум тээвэрлэсэн хоёр Монгол жолооч БНХАУ-д саатуулагджээ

November 4, 2026
Бусдаас авсан 162.4 сая төгрөгийн хахуулийг улсын орлого болгожээ

November 4, 2026


