Мэдээ2 цаг 9 минутын өмнө
Мэдээ2 цаг 9 минутын өмнө
Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны (ХЕХ) нэр бүхий гишүүд өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гаргасан гэж мэдэгдээд буй. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудал нь ХЕХ-ноос гаргах шийдвэр биш бөгөөд Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны хурлаар шийдвэрлэх ёстой аж.
Сүхбаатар дүүрэг болон Дорноговь аймгийн АН-ын гишүүдээс гаргасан гомдлыг аймаг, нийслэлийн Хяналтын салбар хороодоор хэлэлцээгүй байхад Хяналтын ерөнхий хороо авч хэлэлцсэн нь дүрмийн зөрчил болж буй.
Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг, нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл намын дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй Хяналтын ерөнхий хороо өөрөө энэхүү заалтыг зөрчсөн шийдвэр гаргажээ.
Мөн АН-ын Үндсэн дүрмээр Хяналтын ерөнхий хороонд Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулах эрх олгоогүй юм байна.
Тэрбээр байр сууриа илэрхийлэхдээ, “Увсад аймгийн иргэдийн хуралд сууж ажлаа хийгээд байж бна. АН-ын ХЕХ-ны гишүүн сонгуульт ажилтай.
Сая сонсохнээ өнөөдрийн ХЕХ-ны хуралдаанаар АН-ын ЕНБ-ын дарга С.Баярцогтыг огцруулах шийдвэр гарсан мэдээлэл ирлээ.
ЕНБ-ын дарга Баярцогтыг огцруулах тусдаа асуудал, намын ҮД-ээр ҮБХ-ны хурлаар шийднэ.
Сүхбаатар дүүрэг, Дорноговь аймгийн АН-ын гишүүдийн гомдлыг аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг ХЕХ-оор хэлэлцсэн шийдвэрийг биелүүлээгүй гэж ийм шийдвэр гарсан бололтой юмаа даа. АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа. Намын үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй ХЕХ өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна.
Энэ бол АН-ын дүрмийн бус шийдвэр. ХЕХ-нд ЕНБ-ын даргыг чөлөөлөх эрх үндсэн дүрмээр олгогдоогүй.
Заа тэгээд УТЗ, ҮБХ, ХЕХ ойлголцож шийдвэрлэнэ биз дээ. Арай гэж нэг эвлэж ядаж байгаа АН-ын зөрчилдөөн дуусахгүй зовлонтой ч юм даа” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026

November 6, 2026