Мэдээ4 цаг 8 минутын өмнө
Мэдээ4 цаг 8 минутын өмнө
УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас шатахуунтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Маш олон “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” батлагдсан. Гэхдээ үр дүнгээ өгдөг гэж би бодохгүй байна. Үнийг тогтвортой барьж чаддаггүй. Энэ ерөнхийдөө АН-ын эсрэг МАН-ын барьж байгаа бодлого.
Үнийг хүчээр барьдаг бодлого байхгүй юу. Харамсалтай нь ерөөсөө ажилладаггүй, үр нөлөөгөө үзүүлдэггүй. Иргэд аргаа бараад "Ард түмний колонк" баръя гэж ярьж байна шүү дээ. Шатахууны үнийг барих биш чөлөөлөөд явах ёстой.
Компаниуд өрсөлдөж шатахуунаа зарахын тулд үнээ буулгадаг юм. Чөлөөт өрсөлдөөний зарчим гэдэг чинь энэ. Тогтворжуулах гэж бүтэлгүйтэхийн оронд олон компанид боломж олгох хэрэгтэй шүү дээ.
Монгол Улс жижиг орон. Жижиг орны зовлон их шүү дээ. 100 хувь чөлөөт зах зээлийн эдийн засаг ажиллахгүй байгаагийн илрэл. Төсвөө жил болгон нэмж байна шүү дээ. Энэ нь нөгөө талдаа хувийн хэвшлийг базаж байна гэсэн үг” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 13, 2026

November 13, 2026

November 12, 2026

November 12, 2026