Мэдээ4 цаг 15 минутын өмнө
Мэдээ4 цаг 15 минутын өмнө
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д энэ долоо хоногт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын зөвшөөрөл, үйлчилгээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно.
Сургалт, хэлэлцүүлгээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, холбогдох зөвшөөрөл, мэдэгдлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэнэ.
Мөн төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний шат дамжлагыг хялбаршуулах, цахимжуулах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллага, бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал солилцох тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон түүний харьяа байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, мэдэгдэл, лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг хүргэх тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Байршил: Засгийн газрын XI байр, 1 давхарт Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”
Хэзээ: 2026.11.16
Цаг: 10.00
Холбоо барих утас: 51-263700
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Zuv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026

November 16, 2026