УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигч Ч.Номин үнэмлэхээ гардан авлаа

Х.Есү
2024/06/10

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Чинбатын Номин 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор гардан авлаа.


Манай улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш анх удаа парламентын 126 төлөөллийг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгох гэж байна. УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт МАН-аас Хөгжлийн тав буюу Чинбатын Номин, Наранцэцэгийн Алтаншагай, Энхбаярын Батшугар, Пүрэвжавын Сайнзориг, Нямдаваагийн Хүрэлбаатар нар өнөөдөр албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, хуулийн дагуу сурталчилгаагаа эхлүүлж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна