Картаа уншуулаад Парисын олимпын мерч бэлгэнд аваарай

П.Наранчимэг
2024/06/25

ХААН Банк спортын үнэнч шүтэн бишрэгчдэдээ зориулан Парисын олимпын бэлгэ тэмдэг бүхий, Монголын анхны LED гэрэлтэй, limited edition загварын төлбөрийн карт саяхан зах зээлд танилцуулсан билээ. Тэгвэл цөөн тоогоор хэвлэгдсэн эдгээр картыг захиалан хэрэглэж буй харилцагчдынхаа дунд 2024.06.20-2024.07.20-ны өдрийг хүртэл 2 төрлийн урамшуулал зарлаж байна. Тухайлбал энэ хугацаанд Олимпын загвартай картаар хамгийн олон удаагийн гүйлгээ хийсэн болон хамгийн өндөр дүнтэй гүйлгээ хийсэн 24 харилцагч тус бүр,


 Tote даавуун цүнх
 Гар утасны наадаг барилт
 Усны савнаас бүрдсэн багц бэлгийн эзэн болох юм.


Карт эзэмшигчдийн картаараа хийсэн бүх төрлийн худалдан авалт, гадаад дотоодын
онлайн худалдааны сайтаар хийсэн бүх гүйлгээг тооцох бөгөөд АТМ-ын гүйлгээ энэхүү
урамшуулалд хамаарахгүйг анхаарна уу.
Энэ удаагийн урамшуулалд Парисын олимпын албан ёсны түнш Виза компаниас бэлтгэсэн
гоёмсог загвартай, олимпын дурсамж болж үлдэх чанартай мерч бүтээгдэхүүнээс бэлэглэж
буйгаараа онцлог юм.
Урамшууллын хугацаа дуусгавар болох үед олимпын загвартай картаараа гүйлгээ хийсэн
харилцагчдыг банкны системээс шүүн шалгаруулах бөгөөд Парисын олимпын мерчийн эзэн
болсон 48 харилцагч руу банкнаас холбогдох болно. Урамшууллын эзэд дараах хэлбэрээр
бэлгээ авахаар зохион байгуулалт хийлээ.
Бэлгээ хэрхэн авах вэ?
Улаанбаатар хотоос шалгарсан Олимпын карт эзэмшигчид нь ХААН Банк цамхгийн 1-р
давхарт 2024.07.24-26-ны өдрүүдэд ирж авна.
Орон нутгаас шалгарсан карт эзэмшигчдийн хувьд өөрийн орон нутагт байрлах ХААН
Банкны аймгийн төвийн салбараас 2024.08.09-нд очиж авна.
Парисын олимпод зориулан эдгээр картыг цөөн тоогоор хэвлэсэн бөгөөд харилцагч та дебит
картыг ХААН Банкны бүх онлайн сувгаар, кредит картыг өөрт ойр байрлах салбарт хандан
захиалж, өөрийн хаягаар хүргүүлэн аваарай. 
 Виза энгийн дебит картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол  энд  дарна уу
 Виза энгийн кредит картын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах бол энд дарна уу



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна