УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт БЗД-т ардчилсан намаас нэр дэвшигч Г.Болормаагийн 24 баримт

Х.Есү
2024/06/10

УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт Баянзүрх Дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч Г.Болормаагийн 24 баримт.

Баримт 1

Ганболдын Болормаа нь Төв аймгийн Баянцогт суманд төрж өссөн. Зургаан хүүхэдтэй айлын 3 дах хүүхэд. Одоо 2 хүүгийн хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг.

Баримт 2

Аав Ганболд, ээж Эрдэнэгэрэл нар нь Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд аав Ганболд нь тракторын жолооч ээж Эрдэнэгэрэл нь тэжээлийн үйлдвэрт ажиллаж байсан.

Баримт 3

Их засаг их сургуулийг Эрхзүйч мэргэжлээр төгсөн эрхзүйн магистрийн зэргийг хамгаалсан. Одоо МУИС-ийн нийгэм судлалын сургуульд сэтгэл судлалын магистрант.  

Баримт 4

Тэрбээр чөлөөт цагаараа ном уншиж ууланд алхах дуртай. Мод, цэцэг үрслүүлж ургуулах, хамтгамал хийх дуртай.

Баримт 5

Түүнийг дотныхон нь нээлттэй харин хамтран ажиллагсад нь хаалттай хүн гэж дүгнэх нь их.

Баримт 6

Тэрбээр амттанд дуртай. Энэ нь түүнийг романтик болгодог гэж боддог.

Баримт 7

Тэрбээр бухимдал, тавгүй байдлаа сайн нойроор орлуулж тайлдаг.

Баримт 8

2003 онд 20 насандаа оюутан залуусын “ Ёсзүй- Эх орон” холбоог байгуулж “Оюутан та эх орондоо юу хийж чадах вэ” эрдэм шинжилгээний бага хурлыг тухай үеийн бүх их дээд сургуулиудын дунд зохион байгуулж байсан.

Баримт 9

Бяцхан үрсийнхээ нүдэнд итгэл өгцгөөе” хандивын аяныг 3 жил дараалан зохион байгуулж асрамжийн газрын хүүхдүүдэд сургалтын төлбөр, шаардлагатай зүйлсээр тусламж үзүүлж байсан.

Баримт 10

Хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүжигчдэд англи хэл болон бусад олон сургалтыг зохион байгуулж, 2 хорих ангид номын сан байгуулж өгч байжээ.

Баримт 11

2005 онд 22 насандаа “ Эрс шинэчлэл ” хөдөлгөөнийг Сайнхүүгийн Ганбаатар нарын хамт үүсгэн байгуулалцаж иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах олон удаагийн жагсаал, цуглааныг амжилттай  зохион байгуулан үр дүнд хүрч байсан.

Баримт 12

2006 онд “Үндэсний Соёмбо” хөдөлгөөнийг байгуулалцаж гүйцэтгэх захиралаар ажиллан хууль бус газар олголтын хохирогчдод үнэгүй хуульзүйн туслалцаа үзүүлж байжээ.

Баримт 13

2010 оноос “Вояж” цэвэр усны үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж үйлдвэрийг шинэчлэн, шинэ бүтээгдэхүүн гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн.

Баримт 14

2012 оноос Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын даргаар ажиллаж Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг батлуулж байсан.

Баримт 15

Нийслэлийн 6 дүүргийн 12 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэнг тохижуулан иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд удирдан ажилласан.

Баримт 16

2016 оны 12 сараас Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар ажилласан.

Баримт 17

Баянзүрх дүүргийн Иргэдийн хуралд ажиллаж байхдаа 28 хорооны хамтарсан багт тогтмол санхүүжилт өгөх шийдвэрийг гаргаж хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байрыг бусад дүүргүүддээ уриалан хамгийн анх удаа ашиглалт оруулсан.

Баримт 18

2020 оны 6 сараас шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны хууль эрхзүй хариуцсан референтээр ажилласан.

Баримт 19

2020 оны 9 сараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын даргаар томилогдон ажиллаж Хөгжлийн банкны хамгийн олон оролцогчтой шүүх хурлыг олон нийтэд нээлттэй дамжуулсан.

Баримт 20

2023 оны 8 сараас “ Үнэт зүйлсийн боловсролын академи”-ийн тэргүүнээр сонгогдон ажиллаж 2000 орчим ахмадад “Ахмадын сэтгэлзүй” сургалтыг багаараа зохион байгуулсан.

Баримт 21

2009 оноос Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Баримт 22

2023 оны 8 сараас 10 сарыг хүртэл Монгол улсын 5 дах ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар нартай хамт 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод “Хөх Монголын Хөх Туг” аяныг амжилттай зохион байгуулсан.

Баримт 23

2023 оны 10 сард УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүн шинжилгээ хийж санал хүргүүлсэн.

Баримт 24

УИХ-ын сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшиж байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.20
    2024/06/11

    Сайхан ь охин байна. Гэхдээ А.Мерзель, Английн төмөр хатагтай, манай СюУдвал гуөй шиг жинхэнэ улс төрч эх оронч эмэгтэй УИХ д хэрэгтжй байна

    Хариулах
  • 103.168.34.104
    2024/06/10

    Za Za oilgomjtoi hi shuu Ganbaagiin ranging hun yum baina Amjilt husie khicheereerei

    Хариулах