МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Э.Батшугар сонгогчидтой уулзлаа

Х.Есү
2024/06/11

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн XI тойрог, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Э.Батшугар өнөөдөр дүүргийнхээ 22, 33 -р хорооны иргэд, сонгогчидтой уулзлаа. Нийслэлийн хүн ам ихээр төвлөрсөн, гэр хороолол ихтэй СХД-ийн хувьд иргэдийг орон сууцжуулах асуудал тулгамдаад буй.   

May be an image of ‎1 person and ‎text that says '‎NOA عم АРДЫЕ HAN 5 СОНг ИнОХАЙРКан ХВГЖЛИИН 5 COH СОНГИНОХАЙРхан ДУУРГИЙН МОНГОлАРДЫННАМ МОнгол АРДЫН HAM‎'‎‎

Нэр дэвшигч Э.Батшугар энэ асуудлыг саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар шийдэх боломжтой бөгөөд  уг хуулийн дагуу байгуулсан Хуримтлалын санд төвлөрөх хөрөнгийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван асуудалд зарцуулахаар болсныг танилцуулав. 

МАН-ын мөрийн хөтөлбөрт түрээслээд өмчлөх хэлбэрээр хэрэгжих “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөр, эрчим хүч, байгаль орчинд ээлтэй орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох зэргээр иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилтууд багтсаныг тэрбээр иргэдэд дуулгаж, энэ нь цаашдаа нийслэлийнхний байнга ярьдаг хөрс, ус, агаарын бохирдол буурахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэрбээр онцолсон юм. 

May be an image of 4 people, speaker and text

Түүнчлэн, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нарыг дэмжиж, эдийн засгийг долоогоос доошгүй хувиар өсгөх зорилт тавьсан хийгээд нүүрсний экспортын орлогыг хоёр дахин өсгөснөөр ДНБ, эдийн засаг цаашид тогтвортой өсөх боломжийг бүрдүүлсэн гэдгийг Э.Батшугар уулзалтад оролцогсдод тайлбарлаж, иргэд талархан хүлээн авсан байна.  May be an image of 6 people and text

May be an image of 2 people and textMay be an image of 4 people, crowd and text

May be an image of 4 people, segway, street and textMay be an image of 11 people and textMay be an image of 1 person, crowd and text



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.218
    2024/06/12

    МАН ын СХД т нэр дэвшигч нарын уулзалтыг ОРБИТ - найрамдалын зам дээр хийнэ үү? ИРГЭД идэвхитэй оролцоно.

    Хариулах
  • 59.153.113.218
    2024/06/12

    МАН ын нэр дэвшигч нараа ОРБИТ-НАЙРАМДАЛ чиглэлийн замд анхаарлаа хандуулаач. ЯАГААД энэ чиглэлийн зам ингэж айхтар эвдэрсэн байхад засахгүй байгаа юм вэ? ЭВДРЭЛ гайгүй замаа л засаад байх юм

    Хариулах